The OLPC Wiki/lang-mn

From OLPC
Jump to navigation Jump to search
  This page is monitored by the OLPC team.
  Перевод The OLPC Wiki первоначальной  
   english | عربيپښتوбългарскиdeutschespañolfrançaiskreyòl ayisyenitaliano日本語한국어монголBahasa Melayuनेपालीnorskportuguêsromânăрусскийkinyarwandatürkçe中文繁體中文   +/- изменения  
This is an on-going translation
Хүүхэд бүрт Нэг Компьютэр Wiki-д тавтай морилно уу, ХБНК төслийн тухай хамтран ажилагааны вебсайт болон түүнтэй холбоотой сонирхолтой хүмүүс. Олон хэл дээр 9,909 хуудас нь дээр ажиллаж байна.

Шинэ Мэдээ

  • Xavier Alvarez гэдэг хүний тусламжтай www.laptop.org вэб сайтын Испани хэл дээрх орчуулга интернетэд одоо байрлаад байна. Localization/www.laptop.org вэб сайтаас та нэмэлт хэлний сонголт оруулж, байрлуулахад зориулсан загварыг олж болно. Scott Zhu-гийн Хятад хэл дээрх орчуулга мөн интернетэд орсон байна.
  • Шинэ загвар болох Build368, компьютерийн бичил программ хангамж-Q2B85 нь ашиглалтанд орсон. Та компьютерын програмуудаа шинэчлэнэ үү- таны компьютерийн үзүүлэлтүүд сайжирна.
  • В2 загвар Кембрижид ирээд байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хүмүүс борлуулж байна. Хэрвээ Танд компюътер байгаа бол BTest-2Release Notes and B1 Demo notes-ээс энэ талаар үзнэ үү.
  • Хамгаалалтад зориулагдсан техникийн өндөр үзүүлэлт бүхий Bitfrost нь худалдаанд гараад байна.
  • OLPC-ийн вэб хуудсанд шинэ санаа оруулсан Nurun Pentagrum нарт талархсанаа илэрхийлж байна. Удахгүй орчуулгад зориулсан сүлжээний шинэ сайтыг wiki –д байрлуулах гэж байна.
  • Rwanda Улс OLPC хөтөлбөрт хамрагдаж байна.
  • Мөн Урагвай OLPC-ын төсөлд хамрагдаж буйгаа зарлаад байна.
  • B Test системтэй хүн үүний талаар B1Release Notes -ээс уншихыг зөвлөж байна. OLPC хөтөлбөр Popular Science’s Best of What’s New 2006 шагналыг авсан юм.
  • IDB бан OLPC нь хамтран ажиллах гэрээ хийн одоогоор Латин Америк болон Карибийн боловсролын системд өөрчлөлт хийхээр гол анхаарлаа тавин ажиллаж байна.

Хүүхэд бүрт зөөврийн компьютер

Green and white machine.jpg
Энэ бол зөөврийн компьютерийн төсөл биш, боловсролын төсөл юм.
It's an education project, not a laptop project.
Nicholas Negroponte

Энэ нь хүүхдийн байгуулагад өгөх зөөврийн компьютерын “wiki” юм. Энэ ашгийн бус холбооны гол зорилго нь дэлхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжиж чадахуйц технологи болох хямдхан 100 долларын зөөврийн компьютерыг олгох юм. Бидний зорилго нь дэлхийн хүүхдүүдийг өөрсдийгөө нээж хоорондоо туршлага солилцох шинэ боломжоор хангахад оршино.

Яагаад хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд зөөврийн компьютер хэрэгтэй вэ? Зөөврийн компьютер бол ертөнцийг харах цонх бүхий багаж юм. Энэ нь хүүхдүүдийн бие даан харилцан ойлголцох чадварыг хөгжүүлэх гайхалтай хэрэгсэл юм.

“ОLPC” дараах 5 гол зарчимтай: (1) Хүүхэд өөрөө өөртөө эзэн болох; (2) Бага насныхан; (3) Хангамж; (4) Харилцаа холбоо; (5) Чөлөөт болон нээлттэй мэдээлэл.

Юу мэдэж авах вэ?

“One Laptop Per Child” хуудсыг нээснээр төслийн тухай ерөнхий ойлголттой болно. Байнгын асуугддаг асуултуудын жагсаалт байгаа. Үүнд hardware, software, content гэх мэт үйлдлүүдийн талаар асуусан байдаг. Sugar бол компьютерийн тухай гарын авлага юм. Тухайн орны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн хуудсууд бий. Өргөн хүрээтэй агуулгын хүснэгтүүд бий. Мөн хамгийн сүүлийн үеийн тохиргоонууд ч бий.

“Wiki”– гийн тухайд

“Wiki” –гийн гол зорилго нь төслийн талаарх мэдээллийг хуваалцах ба санаа бодол, хариу үйлдлийг хүлээж авах явдал юм. Өгүүлэл маргаанууд нь танин мэдэхүйгээс техник хүртэлх мэдээллийг агуулсан байдаг. Хуудас бүрийн дээд хэсэгт байгаа “хэлэлцүүлэг”-г ашиглана уу. Өгүүллийн баримтыг өөрсдийн санаа бодлын дагуу өөрчлөхийг хориглоно. Та өөрийн ажилдаа зориулан тэмдэглэгээ хийж болно. Энэ хуудас нь агуулсан хуудсууд ерөнхийдөө OLPC компаний талаарх төслийн одоогийн байдлыг агуулсан байгаа. Олон нийтээр бүтээгдсэн бусад хуудсууд нь тэдний үзэл санаа шууд буусан байх ёстой.