User:Batkhu.I

From OLPC
Revision as of 01:09, 19 May 2010 by Batkhu.I (talk | contribs)
Jump to: navigation, search

Файлд нэр өгч, хадгалах тухай

Икс өү компьютерийн үйл ажиллагаа дээр хийсэн зүйлдээ нэр өгч хадгалах, флаш дискээр зөөх Икс өү компьютерийн үйл ажиллагаагаар нэр өгч хадгалсан файл нь тухайн өгсөн нэрээрээ журнал дотор хадгалагддаг.

Хадгалахдаа дараах алхамуудыг хийж гүйцэтгэнэ:

  • Програмын үйл ажиллагаа цэс товш
  • Зүүн дээд хэсэгт байх тухайн үйл ажиллагааны нэр бүхий хэсэг дээр заагуур очуулан товш
  • Нэрийг арилгаж бүтээсэн зүйлийнхээ утга санааг илэрхийлсэн нэрийг бичих
  • Баруун дээд хэсэгт байх хадгалах дүрс заагуур очуулах
  • Хадгалах өргөтгөлөө сонгон товш.

Бичих үйл ажиллагааны хувьд файлаа хадгалах дөрвөн янзын сонголт байна.

1) Хадгалах үйлийг төлөөлсөн дүрс дээр шууд товшвол .odt өргөтгөлтэй хадгалагдана. 

Энэ файл опен оффис програм дээр нээгдэн харагдана.

2) Форматтай текст(RFT) сонговол .rft өргөтгөлтэй хадгалагдана. 

Энэ файл виндовс оффис програм дээр нээгдэн харагдана.

3) Hypertext(HTML) сонговол .htm өргөтгөлтэй хадгалагдана. 

Энэ файл интернэт бровсэр дээр нээгдэн харагдана.

4) Энгийн текст(TXT) сонговол .txt өргөтгөлтэй хадгалагдана. 

Энэ файл виндовсийн notepad, wordpad програмуудад нээгдэн харагдана.

Виндовсийн орчинд муужгай үйл ажиллагаа дээр хадгалсан файлыг икс өү компьютер руу хуулах аргачлал

Муужгай програм дээр хадгалсан файл журнал дотор харагддаггүй онцлогтой. Иймд хийсэн бүтээл болох файлаа зөөхөд бэрхшээл тулгарч байна. Дараах тайлбаруудыг үзнэ үү.

Та виндовс орчинд муужгай үйл ажиллагаа дээр хийсэн файлаа Documents>Scratch> дотор хадгалагдсаныг үзэж болно. Тухайн нэр өгч хадгалсан файлаа флаш диск руу хуулна.

Үүний тулд:

   1) Тухайн файл дээр заагуур очуулан хулганы баруун товч товших
   2) Гарч ирэх нэмэлт самбараас copy-г сонгож товших
   3) Флаш дискний төлөөлсөн дүрс дээр заагуур очуулах
   4) Хулганы баруун товч товших
   5) Гарч ирэх нэмэлт самбараас paste-г сонгож товших

Икс өү компьютерийн үйл ажиллагааны хувьд: Дээр өгүүлсэнээр хадгална.

Икс өү компьютерт хадгалагдсан файлыг флаш диск руу хуулах

1) Флаш дискийг икс өү компьютерт холбоно.
2) Terminal програм нээнэ.
3) cd /media/olpc/ гэж бичээд enter товшино. 

/OLPC нь флаш дискний нэр юм. Иймд өөрийнхөө флаш дискний нэрийг бичнэ./

4) Флаш доторх агуулгыг үзэхийн тулд ls гэж бичээд enter товшино.
5) Дотроос нь хуулах гэж байгаа файлынхаа нэрийг үзнэ.
6) cp  tsetseg.sb /home/olpc/Activites/Scratch.activity гэж бичээд enter товшино. 

/tsetseg.sb гэдэг нь файлын нэр./

Хуулсан файл флаш диск руу хуулагдсан эсхийг шалгахдаа журнал руу хандаж үзнэ.

Үүний тулд:

1) Товчлуурт гарны томруулдаг шилний дүрс бүхий товчлуур товшино.
2) Флаш дискний дүрс дээр товшино.

Икс өүгийн муужгай үйл ажиллагаа дээр хадгалсан файлаа флаш руу хуулах, виндовс орчинд үзэх

  • Terminal үйл ажиллагаа руу орох
  • cd /home/Activites/scratch.activity/projects гэж бичээд enter товшино.
  • ls enter товшино.
  • Тухайн нэр өгч хадгалсан файлын нэрийг харах
  • cp файлын нэр.sb /media/флаш дискний нэр-ийг бичиж, enter товших.

/Том жижиг үсэг ялгаатайг анхаараарай./ Флаш диск дээр хадгалагдсан эсхийг шалгах.

  • Терминал үйл ажиллагаа руу орох.
  • cd /media/флашны нэр enter товших.
  • ls бичиж enter товших.
  • Зөөгдсөн файл нэрээрээ байгааг шалгах.